Шүлсний сорилын тусламжтайгаар олон төрлийн өвчнүүдийг эрт оношлох боломжтой боллоо

Амны хөндийн шүлслэг орчин нь амны хөндийн төдийгүй эрхтэн тогтолцооны олон өвчнүүдийн мэдээллийг агуулдаг болохыг сүүлийн үеийн судалгаануудаар тогтоогоод байгаа билээ. Лос Анжежлес, Калифорний Их Сургуул (UCLA)-ийн судлаачид шүдний салбарт хэрэглэгдэх чихрийн шижин, хавдар зэрэг хор хөнөөл өндөртэй өвчнүүдийг эрт үе шатанд нь илрүүлэх чадвартай шүлсний сорил (saliva test)-ыг гарган авсанаа танилцууллаа.


UCLA-ийн Шүдний Сургуулийн судлаачид сүүлийн 10 гаран жил шүлсний биомаркерийг дагнан судлаж байна. Энэ удаагийн судалгаагаар судлаачид 165 сая генетик дарааллыг судлаж үзээд шүлс нь олон өвчний биомаркер болох RNA-ийн маш олон хувилбаруудыг агуулдаг болохыг илрүүлсэнээр түүн дээр нь үндэслэн тухайн өвчнүүдийг эрт оношлох боломжтой болохыг тогтоосон байна.


Судлаачдын мэдээлж байгаагаар энэ удаа шүлсэнд агуулагдах RNA-ийн мүлекулуудад нэлээд өргөн хүрээний судалгаа хийгдсэн байна. Судалгаагаар шүлс нь найрлагандаа төрөл бүрийн өвчнийг ялган оношлоход чухал нөлөөтэй цусанд агуулагддаг молекулуудтай ижил түвшний маш олон молекулууд агуулдаг болохыг илрүүлсэн байна. Одоогоор тэд урьд нь тодорхой бус байсан 327 төрлийг хамруулаад нийтдээ шүлсэнд агуулагддаг 400 гаран төрлийн circular RNA илрүүлээд байна. Шүлсэнд агуулагдах microRNA-ийн түвшинг цус болон биеийн бусад шингэн дэх агууламжтай харьцуулж үзэхэд агууламж нь ижил төстэй байсан бөгөөд шүлсний дээжээр биед буй microRNA-ийн түвшнийг тодорхойлох боломжтой болох нь тогтоогдсон байна.


Судалгааны багийн ахлагч Dr. David Wong шүлсний дээжийг ашиглан удахгүй 2-р төрлийн чихрийн шижин, ходоодны хавдар болон бусад $IMAGE1-left$олон төрлийн өвчнийг шүдний эмч нар өдөр тутмын үзлэгийнхээ зэрэгцээгээр оношлох боломжтой болно гэж амлаж байна. Энэхүү судалгааны эрэл хайгуул нь өвчний оношлогооны төхөөрөмжийн өөрөө өөрийгөө оношлох шинэ төрөл зүйл гарган авахад чиглэгдэж байна гэж тэрээр мөн хэллээ.


Энэхүү судалгаа нь 2015 оны 1-р сард Clinical Chemistry journal-д Molecular Diagnostics: A Revolution in Progress гарчигтайгаар нийтлэгдэх юм байна.

Бусад мэдээ

Шүд толботох өвчин (Dental fluorosis) яагаад үүсдэг вэ?
Шүд толботох өвчин гэдэг нь фторыг ихээр агуулсан ундны ус ба хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэснээс бие махбод фтороор хорддог архаг, нутагшмал өвчин юм. Фторын нэгдэл нь хөрснөөс ургамалд шингэж, ургамал ба усаар хүн, малын биед орно. Шүдний хучуурын эрхтэн үүсч байх үед фтор нь цусаар дамжин энамелобластад нөлөөлснөөс паалан үүсэх үйл явц хямардаг. Фтор нь ферментийн эсрэг үйлчилдэг хор. Тэр нь фосфатазын идэвхийг бууруулснаар паалангийн эрдэсжилтийг алдагдуулдаг.
2022-06-07
Фтор гэж юу вэ?
Фторыг шүдний гадна давхарга болох пааланг бэхжүүлэх зорилгоор шүдний эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Фтор нь цооролт үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Фторыг АНУ болон бусад олон орны хэрэглээний болон ундны усанд бага хэмжээгээр нэмэлтээр оруулж өгдөг.
2022-04-06
Шүдний зөөлцийн үрэвсэл
Шүдний хатуу эдүүдэд үүссэн цоорлын хөндий даамжирч хөнөөлт нян бактери ба тэдгээрийн ялгаруулж буй хорт бодисууд шүдний доторх хөндийрүү нэвтэрч судас мэдрэлийн багц, зөөлөн эдийг гэмтээн үрэвсүүлэхийг зөөлцийн үрэвсэл буюу пульпит гэж нэрлэдэг.
2020-07-23