Энэний өмнөх материалд өгүүлсэнчилэн нас ахихын хэрээр буйл шамрах бөгөөд үүний улмаас шүдний ёзоор ил гардаг. Шүдний ёзоор хэсгийг бүрдүүлэх эдийг шүдний тугалмай эд гэх бөгөөд энэ нь шүдний паалангаас илүү зөөлөн эд юм. Иймд шүдний тугалмай хэсэгт шүд цоорох өвчин маш амархан, илүү түргэн явцтайгаар үүсдэг.
Зөөлөн чанарын хоол хүнсний хэрэглээ болон амны эрүүл ахуйг муу сахих нь шүдний ёзоорын цоорлыг үүсгэх бөгөөд залуу хүнийхтэй харьцуулбал настнуудын шүдний цоорол нь илүү хурдтай, эрчимтэй явагдах тул саяхан л зүгээр мэт байсан шүд ганцан сарын дотор бүрэн хэмжээгээр цооролд өртөн сүйрэх боломжтой.
Иймд шүдний ёзоорын цоорол нь ахмад настнуудад тохиолддог бэрхшээлтэй өвчлөлүүдийн нэгд тооцогддог.