Шүд яагаад өвддөг вэ?

 Ихэнх хүмүүс шүдний өвдөлтийг тэвчихийн аргагүй, маш хэцүү өвдөлт гэж үздэг. Шүдний өвдөлт нь Шүд цоорох өвчний болон түүний хүндрэлүүдийн үед шүдний хатуу болон зөөлөн эдийн бүрэн бүтэн байдал алдагдсантай холбоотойгоор үүсдэг. Шүд цоорлын тодорхой үе үе шатуудад шүд нь халуун болон хүйтэн зүйлээс эсвэл хүчиллэг болон чихэрлэг зүйлээс шалтгаалан өвддөг. Шүдний өвдөлтийн шалтгаан болж буй хүчин зүйлийг арилгахад (амаа бүлээн усаар зайлах, өвчин намдаах эм хэрэглэх г.м) хэдийгээр өвдөлт намжах боловч түүний гол шалтгаан бүрэн арилдаггүй.


Шүд халуун хүйтэн зүйлийг мэдэрч сэнгэнэх нь шүд цоорлын эхэн үе шатанд шүдний хатуу эд гэмтсэний улмаас үүснэ.

Шүд аяндаа ямар нэг шалтгаангүйгээр өвдөөд байвал шүд цоорлын үйл явц хүндэрч зөөлөн эдийн үрэвсэл эсвэл шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл үүссэнийг илтгэнэ.

Шүдний зөөлөн эдийн хурц үрэвслийн үед Шүд голдуу шөнийн цагаар өвддөг. Шүдний өдөлт хэдэн минутаас цаг хүртэл үргэлжижлж болно. Шүд өвдөлтийн үргэлжлэх хугацаа нь шүдний зөөлөн эд хэр их гэмтсэнээс шалтгаална.

Хэрэв шүд ямар ч завсарлаггүй байнга янгинаж, лугшиж өвдөөд байвал энэ нь магадгүй шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл байж болно.

Ер нь бол шүд өвднөө гэдэг нь Шүдний өвчин хүндэрч буйн дохио бөгөөд таныг Шүдний эмчид яаралтай оч гэж бие организм чинь шаардаад байгаагийн илрэл юм шүү.

Бусад мэдээ

Шүд толботох өвчин (Dental fluorosis) яагаад үүсдэг вэ?
Шүд толботох өвчин гэдэг нь фторыг ихээр агуулсан ундны ус ба хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэснээс бие махбод фтороор хорддог архаг, нутагшмал өвчин юм. Фторын нэгдэл нь хөрснөөс ургамалд шингэж, ургамал ба усаар хүн, малын биед орно. Шүдний хучуурын эрхтэн үүсч байх үед фтор нь цусаар дамжин энамелобластад нөлөөлснөөс паалан үүсэх үйл явц хямардаг. Фтор нь ферментийн эсрэг үйлчилдэг хор. Тэр нь фосфатазын идэвхийг бууруулснаар паалангийн эрдэсжилтийг алдагдуулдаг.
2022-06-07
Фтор гэж юу вэ?
Фторыг шүдний гадна давхарга болох пааланг бэхжүүлэх зорилгоор шүдний эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Фтор нь цооролт үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Фторыг АНУ болон бусад олон орны хэрэглээний болон ундны усанд бага хэмжээгээр нэмэлтээр оруулж өгдөг.
2022-04-06
Шүдний зөөлцийн үрэвсэл
Шүдний хатуу эдүүдэд үүссэн цоорлын хөндий даамжирч хөнөөлт нян бактери ба тэдгээрийн ялгаруулж буй хорт бодисууд шүдний доторх хөндийрүү нэвтэрч судас мэдрэлийн багц, зөөлөн эдийг гэмтээн үрэвсүүлэхийг зөөлцийн үрэвсэл буюу пульпит гэж нэрлэдэг.
2020-07-23