Ургамлын гаралтай тосоор амаа зайлах нь шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлдэг

Ургамлын гаралтай тосоор амаа зайлах нь шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлдэг   

                 Таны амны хөндийд 700 гаруй төрлийн ашигтай ашиггүй бактери болон бичил биетүүд оршин байдаг. Эдгээр нь шүлсний агууламжтай нийлэн шүдний гадаргуу дээр өнгөр тогтоох ба өнгөрийг арилгахгүй удаан явах нь шүд цоорох өвчний гол шалтгаан болдог. ОО болон сойз гэх мэт амны ариун цэврийг сахих хэрэглэгдэхүүнүүд гарахаас өмнө хэрэглэгдэж байсан шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх гол аргуудын нэг бол амны хөндийг тосоор зайлах юм.

    Амны хөндийг тосоор зайлах нь Энэтхэг болон Өмнөд Азийн орнуудад олон зууны турш хэрэглэж ирсэн эртний уламжлалт ардын эмчилгээ юм. Амны хөндийг тосоор зайлах нь шүдийг цайруулж, түүнийг цоорлоос урьдчилан сэргийлж шүдний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг гэж тэмдэглэгдэн үлдсэн нь орчин үед хэд хэдэн судалгаагаар батлагдаад байгаа юм. 

Өнгөрөөс үүдэлтэй буйлны үрэвсэлтэй өсвөр насны 20 хөвгүүдэд хийсэн нэгэн судалгаагаар гүнжидийн тос болон стандарт хлоргексидинтэй ам зайлагчийн нөлөөг харьцуулан судлахад эдгээр нь ижил үр нөлөөтэй байжээ. (Эх сурвалж: Effect of oil pulling on plaque induced gingivitis: a randomized, controlled, triple-blind study - PubMed (nih.gov))

Амны хөндийг тосоор зайлахын ашиг тус:

  1. Өнгөр үүсэлтийг дарангуйлах 
  2. Цоорол үүсэгч бактерийг дарангуйлах
  3. Амны эвгүй үнэрийг арилгах
  4. Шүд цайруулах
  5. Буйлны үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлэх
Насанд хүрсэн 60 хүний дунд хийсэн судалгаагаар өдөр бүр 10 минутын турш кокосын тосоор амаа зайлах нь нэрмэл усаар зайлсантай харьцуулахад шүлсэн дэх цоорол үүсгэгч бактерийн тоог хоёр долоо хоногийн дотор 2 дахин илүү бууруулж байгааг харуулж байна ( Эх сурвалж)-The Effect of Coconut Oil pulling on Streptococcus mutans Count in Saliva in Comparison with Chlorhexidine Mouthwash - PubMed (nih.gov)

Хэрхэн хэрэглэх вэ?

  1. Нэг халбага тос амандаа хийнэ (гүнжид, олив, наранцэцэг эсвэл коконутын тос байж болно- Эдгээрээс хамгийн үр дүн сайтай нь коконутын тос) 
  2. Ойролцоогоор 10-20 минутын турш нэг их хүч шаардахгүйгээр сайтар зайлна
  3. Зайлсан тосоо нулимж, дараа нь шүдээ угаа
  4. Шугам хоолойг бөглөрөхөөс сэргийлж аль болох тосыг цаасан аяганд нулимж, хогийн саванд хийх нь хамгийн зөв арга юм. 

 

Эх сурвалж: Oil Pulling With Coconut Oil Can Transform Your Dental Health (healthline.com)

Бусад мэдээ

Шүдний сойз сонгохдоо анхаарах ёстой 5 зүйл
 Сойзны толгойн хэмжээ нь сойзны чанарт хамгийн их нөлөөлдөг. Сойзны толгой янз бүрийн хэмжээтэй байдаг ч хамгийн тохиромжтой нь 2.5 см өндөр (Дээд 2 үүдэн шүдний өргөнтэй тэнцүү), 1.2 см өргөнтэй байдаг. Ийнхүү сойзны толгой жижиг байх тусмаа араа шүд зэрэгт илүү сайн хүрдэг. Харин эсрэгээрээ том толгойтой сойз нь амны ар талын араа шүд зэрэгт хүрэлцдэггүйн улмаас сайн угааж чаддаггүй байна.
2022-02-28
Ургамлын гаралтай тосоор амаа зайлах нь шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлдэг
    Амны хөндийг тосоор зайлах нь Энэтхэг болон Өмнөд Азийн орнуудад олон зууны турш хэрэглэж ирсэн эртний уламжлалт ардын эмчилгээ юм. Амны хөндийг тосоор зайлах нь шүдийг цайруулж, түүнийг цоорлоос урьдчилан сэргийлж шүдний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг гэж тэмдэглэгдэн үлдсэн нь орчин үед хэд хэдэн судалгаагаар батлагдаад байгаа юм. 
2022-01-20
Ямар төрлийн шүдний ОО хэрэглэхэд илүү тохиромжтой вэ?
Шүдний ОО-ны шошгыг сайтар шалгах хэрэгтэй. Бүх төрөл нь хүн болгонд тохирно гэсэн үг биш. Жишээ нь: зарим төрөл нь бага насны хүүхдүүдэд тохиромжгүй байдаг.  Шошгон дээр найрлагуудыг бүгдийг бичсэн байдаг бөгөөд тухайн хүн шүдний ОО-гоо сонгохдоо өөрт харшлах зүйл байгаа эсэхийг нягталж харна гэсэн үг. Буйлны үрэвсэл байнга тохиолддог хүмүүс  SLS /sodium lauryl sulfate/ агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх нь зүйтэй.
2022-01-14