Burning mouth syndrome- Ам шатах хам шинж

Burning mouth syndrome- Ам шатах хам шинж

Ам шатах хам шинж гэж юу вэ?

        Burning mouth syndrome (BMS) хэл, уруул, тагнай эсвэл ам нилэнхүйдээ халуу шатах мэдрэмж төрөх эмгэг юм. BMS нь өөрөөр ‘glossodynia’ гэж нэрлэгддэг.

Амны хөндийн  амтлах, дулааныг мэдрэх мэдрэхүйн төгсгөлүүдийн үйл ажиллагаа өөрчлөгдсөнөөс энэ мэдрэмж үүснэ. Өөрөөр тархи мэдрэхүйг зөв хүлээж авахгүй үед энэхүү өвдөлт, шатах мэдрэмж нь төрнө. Амны хөндийн зарим хэсэгт шатах мэдрэмж төрж байгаа ч тэр хэсэг хүрэхэд халуун биш байх, өвдөж байгаа хэсэгт ямар ч шарх шалбархай, улайлт ажиглагдахгүй байж болно. Иймд BMS-ийг мэдрэлийн ширхэгийн гэмтлийн улмаас үүсдэг учраас ‘мэдрэлийн өвдөлт’ гэж үзэх нь байдаг.

Үүний шалтгаан нарийн тогтоогдоогүй ч зарим байх боломжтой шалтгааныг дурьдлаа:

  • Дааврын өөрчлөлт
  • Стресс, сэтгэл санаа тайван бус байх, шаналах, сэтгэл гутрал
  • Дархлаа тогтолцоо алдагдах
  • Амтлах, өвдөлтийг хүлээн авах мэдрэл гэмтэх, саатах
  • Зарим нэг шүдний оо, ам зайлагчид хэт мэдрэг байсны улмаас үүсэх
  • Харшил
  • Таараагүй шүдэлбэр, шүдэлбэрийг хийсэн материалаас харшилтай байх

Энэ нь ерөнхий биеийн өөрчлөлтөөс шалтгаалж болох уу?

  • Ам хуурайших
  • Сөөргөө (ходоодны хүчил аманд амтагдах)
  • Амны мөөгөнцөрт өвчин
  • Хоол тэжээлийн дутагдал (төмөр, витамин В12, фолийн хүчлийн дутагдал)
  • Чихрийн шижин
  • Бамбай булчирхайн эмгэг зэргийн үед илэрч болох бөгөөд BMS нь нэг болон түүнээс олон хүчин зүйлийн улмаас үүсгэгддэг.

BMS-ийн шинж тэмдэг, үр дагавар:

        Энэхүү эмгэгээр 30 болон түүнээс дээш насныхан өвчлөх эрсдэлтэй бөгөөд дунд болон хүнд хэлбэрийн хэл, тагтай, уруул, буйл ба хацрын салст шатах, хорсох мэдрэмж төрдөг.

Зарим хүмүүст ам шатах мэдрэмж нь өглөөний цагаас эхлээд үдээс хойш хамгийн ихээр илэрдэг ба шөнийн цагаар зовиур нь намддаг байна. Зарим нь бүтэн өдрийн турш ам шатах зовиуртай өнгөрөөдөг бол зарим хүмүүсд энэ мэдрэмж нь тасралттайгаар илрээд, намддаг байна.

  • Амны хөндий болон хэл мэдээгүй болох, чимчигнэх
  • Аманд гашуун эсвэл металл амтагдах
  • Ам хуурайших, хорсох
  • Амаа халуун зүйлд түлсэн мэт мэдрэмж төрөх

Хэрхэн оношлох вэ?

      Мэргэжлийн эмчид зовиураа хэлж, амны хөндийн үзлэгээр оношлоно. Мөн ерөнхий биеийн эрүүл мэндийг хамруулан шалтгааныг тогтооно. Шаардлагатай тохиолдолд харшлын сорил, цусны шинжилгээ хийлгэх, бамбай булчирхай, чихрийн шижинтэй эсэхийг тодорхойлно.

Эмчилгээ байгаа юу?

       Ерөнхий биеийн байдал, шалтгаан, шинж тэмдгээс хамаарч эмчилгээний аргыг сонгоно. Эмчийн заавраар нэмэлт тэжээл, витамин хэрэглэх,  хоолны дэглэм барина. Таараагүй шүбэлбэрийг засах, амны мөөгөнцрөөс шалтгаалсан үед мөөнгөнцрийн эсрэг эм хэрэглэнэ.

Мөн сэтгэл зүйн байдалтай холбоотой бол антидепрессант эмийн курс эмчилгээ хийх, ам хуурайших эмгэгийн улмаас ам шатах хам шинж үүссэн бол шүлс ялгаралтыг ихэсгэх эмийн болон массаж эмчилгээ хийнэ. Бусад эмчилгээнд yoga, бясалгал, хөнгөн дасгал хөдөлгөөн, амьсгалын дасгал багтах бөгөөд сэтгэл гутрал, зовиурыг багасгах бусад арга хэмжээг авч болно.

BMS-ийн зовиурыг гэртээ яаж багасгах вэ?

  • Тогтмол ойр ойрхон ус уух
  • Жижиг мөс амандаа байлгах
  • Сахаргүй бохь зажлах (шүлс ялгаралтыг ихэсгэж, амны хөндийг чийглэх байлгана)
  • Амны хөндий, салстыг цочроох зүйлс хэрэглэхгүй байх (хэт халуун зүйлс, халуун ногоотой хүнс, спиртийн агууламжтай ам зайлагч, оо, хүчиллэг жимс, жүүс)
  • Архи, тамхины хэрэглээгээ багасгах, хориглох

Өөрийгөө ам хуурайших хам шинжтэй гэж таамаглаж байгаа үед яах ёстой вэ?

       Юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах шаардлагатай бөгөөд амны хөндийн байдлыг үнэлэх, шалтгааныг илрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. Шүдэлбэр, харшил, хоол хүнс, дархлаа тогтоолцооноос шалтгаалсан эсэхийг эмчийн үзлэгээр тогтоож эмчилгээг эхэлнэ.

Та ам хуурайших хам шинж болон бусад эмгэгээр шаналж байгаа бол бидэнтэй холбогдоход үргэлж нээлттэй байх болно.

 

Эх сурвалж: Oral Health Foundation (dentalhealth.org)

Нийтлэлч: М.Ариунзул

Бусад мэдээ

Согтууруулах ундаа таны шүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ? 
Согтууруулах ундааг зохистой тунгаар хэрэглэх нь эрүүл мэндэд тустай ч (Зохист тун: Архи-70 мл, Дарс- 120 мл, Пиво- 330 мл) согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь олон муу үр дагавартай билээ. Үүнээс дурдвал мэдрэлийн үйл ажиллагаа дангуйладах, элэгний хэвийн үйл алдагдах, цусан дахь сахар ихсэх  гэх мэт таны бие махбод эрүүл мэндэд богино болон урт хугацааны муу нөлөө үзүүлдэг. 
2022-05-16
Burning mouth syndrome- Ам шатах хам шинж
Амны хөндийн  амтлах, дулааныг мэдрэх мэдрэхүйн төгсгөлүүдийн үйл ажиллагаа өөрчлөгдсөнөөс энэ мэдрэмж үүснэ. Өөрөөр тархи мэдрэхүйг зөв хүлээж авахгүй үед энэхүү өвдөлт, шатах мэдрэмж нь төрнө. Амны хөндийн зарим хэсэгт шатах мэдрэмж төрж байгаа ч тэр хэсэг хүрэхэд халуун биш байх, өвдөж байгаа хэсэгт ямар ч шарх шалбархай, улайлт ажиглагдахгүй байж болно
2022-04-11
Ам хуурайших, хатах эмгэг гэж юу вэ?
Хүн болгон хэт их сэтгэлийн цочролд орсон үедээ аманд шүлсгүй болж ам хатах гэдэг зүйлтэй нэг биш удаа нүүр тулгарч үзсэн байж л таараа. Гэвч байнгын яг ийм байдлаар ам хатаж хуурайших нь хүнд маш таагүй мэдрэмж...
2019-09-05