Бидний эрхэм анд Ливааны Эрдэнэбулган маань өвчний улмаас 2024 оны 4 сарын 21-ний өдөр бурханы оронд морилж гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, найз нөхдөд нь хүнд гарз тохиолоо.
Л.Эрдэнэбулган 1972 онд Булган аймгийн Сайхан сумд төрж өссөн. 1990 онд АУИС-ийн Нүүр Ам Судлалын ангид элсэн орж бид мөр зэрэгцэн суралцсан билээ.
1995-2003 онд Шүд Эрүү Нүүрний Эмгэг судлалын төвийн согог заслын эмчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд 2000 онд Куба улсад 1 жилийн мэргэжил дээшлүүлсэн. Мэргэжлээрээ чадварлаг нэгэн байлаа.
2004 оноос хувийн хэвшилд ажиллаж, эрүүл мэндийн салбарт тасралтгүй 29 жил ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж явсан сайн эмч байсан юм.
Найз минь эелдэг зөөлөн даруу төлөв зантай, найрсаг, нөхөрсөг, алиа хошин хөгжилтэй эгэлгүй нэгэн байлаа. Найзын минь хэлж ярьж инээж хөөрөлдөж байсан тэр л гэгээн сайхан төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдах болно. Найз минь бурханы орондоо тайван нойрсдоо.
АУИС-ийн ангийн андуудаас нь.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏