330 кабинет төсөл
"330 сум 330 шүдний кабинет" төсөл
ЭМЯ-ы санаачилгаар Монгол улсын 330 сумыг шүдний эмчилгээний кабинеттэй болгох төслийг хэрэгжүүлж байна
2022-05-03
Шүдээ яаж эрүүл байлгах вэ?
Чихэр агуулсан хоол буюу ундаа хэрэглэснээс хойш цөөхөн хэдэн минутын     дараа амны хөндийд бичил биетний ялгаруулсан хүчил үүсч шүдний пааланг гэмтээдэг. Ийнхүү хүчилд идэгдсэн шүд маш амархан цоордог. Яг энэ үед фтор шаардлагатай байдаг. Тэрээр шүдний паланд нэвтрэн түүнийг бэхжүүлдэг. Фторыг шүднийхээ гаднаас нь болон дотроос нь өгч болно. Эхний тохиолдолд та фторжуулсан оо хэрэглэнэ, удаах тохиолдолд фтор агуулсан хоол хүнс зооглоно. Энэ хоёр аргыг хоёуланг нь хэрэглэх шаардлагатай.
2020-07-21
Шүдээ хэрхэн угаах нь зөв бэ?
Ихэнх шүдний мэргэжилтнүүд зөөлөн үстэй сойз нь өнгөр ба хоол хүнсний зүйлийг шүдний гадаргуугаас илүү сайн цэвэрлэдэг гэдэгтэй санал нийлдэг. Сойзны толгой жижиг байх нь шүдний гадаргууг цэвэрлэхэд дээр байхын зэрэгцээ хүрэхэд хэцүү гадаргуунуудыг ч угаах боломж олгоно. Үүний зэрэгцээгээр сүүлийн үед худалдаанд гарсан цахилгаанаар ажилладаг бүх төрлийн шүдний сойзууд нь ашиглахад сайн.
2020-07-21
Шүдний сойзоо хэрхэн арчилж хэзээ солих ёстой вэ?
Флорида мужийн шүдний их сургуулийн клиникийн профессор Sharon Cooper DDS, PhD-ын сануулж байгаагаар халдвартай хүний амнаас гарсан вирус, бактери нь шүдний сойзны гадаргуу дээр 7 хоногийн туршид амьдарч өвчин үүсгэж байна. Тэр ч байтугай таны буйлны шархаар халдвар дамжсанаар амны хөндийн эрүүл бичил организмууд өвчилж болно.
2020-07-21
Шүдээ хүч гаргаж дарж угаах нь зөв үү?
Ихэнх хүн шүдийг илүү удаан сайн дарж угаах нь илүү сайн гэж боддог. Харин судлаачид хүний шүд даралттай угаахад тодорхой хязгаар байх ёстой гэж үзсэн байна.
2020-07-21
GlareSmile шүдний сойз аравхан секундын дотор таны шүдийг бүрэн цэвэрлэх боломжийг амлаж байна
Амсхийх завгүй өнөөгийн амьдралын нөхцөл байдал дунд амны эрүүл ахуйдаа 4 минутыг зарцуулах нь танд хайран санагдаж байна уу? Тэгвэл энэ одоо асуудал биш болсон гэж зохион бүтээгч  Dr. Aldo Dominici амлаж байна. Тэрээр өөрийн найз бизнесмен Mr. Niccolò Cerizza-ын хамтаар таны шүдийг аравхан секундын дотор бүрэн цэвэрлэх чадвартай бүрэн touch screen дэлгэц бүхий GlareSmile нэртэй ухаалаг шүдний сойз бүтээснээ зарлалаа.
2020-07-21
Бага насны хүүхдийн шүдийг угааж өгөх
Хүүхдийг 4 юмуу 5 наснаас нь эхлэж шүдийг хэрхэн зөв угаах талаар зааж сургах нь тохиромжтой. Гэхдээ хүүхдүүд 8 нас хүртлээ өөрсдөө шүдээ угаах хэдий ч шүд угаах аргачлалыг бүрэн эзэмшиж зөв угааж чаддаггүй. Иймд энэ нас хүртэл нь хүүхдийнхээ шүдийг угаахад нь байнга хяналт тавьж хүүхдэдээ шүдээ угаахад нь туслаж байх хэрэгтэй.
2020-07-21
Сойзны талаар та юу мэдэх вэ?
Та сойзны үүрэг, бүтэц, ач холбогдол, хэрхэн хадгалах, сойзны сонголт, цэвэрлэгээний талаар дараах зүйлсийг зайлшгүй мэдэх хэрэгтэй тул танд зориулж энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.
2020-02-06