Эрүү чамархайн үений эмгэг
Эрүүний үений эмгэгийн тухай ерөнхий ойлголт
Эрүүний үений эмгэг (TMD) нь зажлуурын тогтолцооны өвдөлт болон үйл ажиллагааны алдагдлаар илэрдэг бөгөөд ихэнх тохиолдолд хөнгөн, удаан явцтай байдаг байна. Хэдий тийм боловч зарим тохиолдолд хүндэрч эмчлэхэд бэрхшээлтэй болдог. Эрүүний үений анатоми бүтэц, үйл ажиллагаа болон түүний эмгэг өөрчлөлтийг судлахад "зажлуурын тогтолцоо" гэх цогц ойлголт чухал.
2020-07-25 15:11
TMD шинж тэмдэг: Эрүүний үеэр нужигнах чимээ гарах
Эрүүний үений үйл алдагдлын шинж тэмдэг хэдэн сараас жил хүртэл үргэлжилсэний дараа эсвэл гэмтэл болон артритын дараа эрүүний үеэр нужигнах чимээ дуулдана. Ингэж дуугарах нь эрүүний үенд ямар нэгэн үйл зүйн хямрал болсоныг илтгэх боловч энэхүү хямрал нь хоршихуйн алдагдалтай заавал хамаатай биш байж болно.
2020-07-25 15:09
TMD шинж тэмдэг: Толгой, хүзүү, мөр орчимоор өвдөх
Хоршихуйн алдагдалтай холбоотойгоор үүсэх булчингийн үйл ажиллагааны хямралын улмаас толгой, хүзүү, мөрлүү дамжсан байнгын зовиуртай өвдөлт үүсдэг. Энэ нь эрүү чамархайн үений үйл зүйн хямрал (temporomandibular dysfunction (TMD)-д хамаарагддаг шинж тэмдэг юм.
2020-07-25 15:08
TMD шинж тэмдэг: Эрүүний үеэр товших, няслах мэт чимээ гарах
Ам ангайх эсвэл хамхих үед эрүүний үеэр товших эсвэл няслахтай адил дуу чимээ сонсогдоно. Чимээний чанга сул нь харилцан адилгүй байх бөгөөд зарим үед хажуугийн хүнд дуулдахаар чанга дуугардаг бол зарим нь зөвхөн өөрт мэдэгдэх төдий сул дуутай байдаг. Ингэж тас няс хийж дуугарах нь өвдөлттэй хавсарсан эсвэл өвдөлтгүй ч байж болно. Эрүүгээ ийш тийш нь хөдөлгөн чимээг улам чанга болгож болно.
2020-07-25 15:06
Эрүүний үений эмгэг
Эрүүний үе нь үений толгой, үений хонхор ба  үений жийргээс бүрддэг  Үений толгой нь жижиг эллипс дугуй хэлбэртэй, үений хонхор нь эрүүний хонхор ба чамархайн яс, шанаа ясны сэртэнгээс бүрдэнэ. Үений жийрэг нь чамархайн яс ба эрүүний ясны хооронд байрлах ширхэглэг холбогч эд бүхий бүтэцтэй бөгөөд үений хөндийг дээд доод гэсэн 2 хэсэгт хуваадаг. Үений жийрэг нь төвийн нарийн хавчигдсан хэсэг, урьд талын өргөн зузаан хэсэг, хойд талын өргөн зузаан хэсэгт хуваагдан, хойд талын өргөн зузаан хэсэг нь хэвийн үед эрүүний толгойн яг дээд талд 12 цагийн байрлалд байдаг.
2020-07-25 15:01