Шүдний гоо сайхны нөхөн сэргээх эмчилгээний салбар Esthetic Dentistry

Ямар ч хүн бусдын өмнө "өв тэгш” харагдаж үүнийгээ найз нөхөд болон бусдаар хүлээн зөвшөөрүүлэх дуртай байдаг. Хүмүүс биеийн ихэнх хэсгээ далдалсан гадуур хувцас өмсдөг тул биеийн хэсгүүд тэр бүр анзаарагдахгүй болсон болохоор хүний биеийн маш цөөхөн зарим хэсэг л олон нийтийн анхааралд өртдөг. 

Энэ чиглэлээр үндэсний хэмжээнд явуулсан тандалт судалгаагаар хүмүүс бие биентэйгээ анх удаа уулзахдаа биеийн хэсгүүдээс нүд, шүдийг маш их анзаардаг болохыг олж илрүүлсэн байна. Хүний толгой хүзүү нь харааны түвшинд илүү ойр байралдаг. Ам, шүд, нүд зэрэг нь нийлээд тухайн хүний нүүрний бусдаас ялгарах өвөрмөц төрх байдлыг илтгэдэг.  Өнгө дүрсээ алдсан, өвчтэй, гажигтай, хэвийн бус шүд нь нүүрний гадаад төрхийг гундаасны улмаас хувь хүний нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлж өөртөө итгэлгүй болох бусдад үл ойшоогдох харилцаа хандлагыг нөхцөлдүүлдэг. Иймд шүд бол зөвхөн хоол идэхэд л хэрэгтэй бус таны нийгмийн харилцаа, нийгэмд эзлэх байр суурьт нөлөөлдөг маш чухал эрхтэн юм.

Орчин үеийн шүдний нөхөн сэргээх эмчилгээ бол амны хөндийн ямар ч хэцүү төлөв байдалыг хүссэн хэмжээнд өөрчилж засч сайжруулах чадвартай болсны зэрэгцээ шүдний салбарын мэргэжилтнүүд бусад салбарын (гоо сайхны мэс засал) эмч нартай хамтран таны гадаад төрхийг хүсэл тэмүүллийн тань түвшинд өөрчилж чаддаг болсон.   Энэ бол Шүдний гоо сайхны нөхөн сэргээх эмчилгээний салбар Esthetic Dentistry юм.



 

Бусад мэдээ

Шүдний гоо сайхны нөхөн сэргээх эмчилгээний салбар Esthetic Dentistry
Ямар ч хүн бусдын өмнө "өв тэгш” харагдаж үүнийгээ найз нөхөд болон бусдаар хүлээн зөвшөөрүүлэх дуртай байдаг. Хүмүүс биеийн ихэнх хэсгээ далдалсан гадуур хувцас өмсдөг тул биеийн хэсгүүд тэр бүр анзаарагдахгүй болсон болохоор хүний биеийн маш цөөхөн зарим хэсэг л олон нийтийн анхааралд өртдөг. 
2020-07-23 21:09
Эмэгтэйчүүдийн 74% нь эрүүл сайхан шүд “Sexy” харагдуулдаг гэж үздэг гэнэ
Уг нь бол орчин үеийн соёлт хүн төрөлхтний дунд нэгэнт хэвшиж тогтсон дүрмээр бол амны хөндийн эрүүл ахуйн арчилгаа нь хүн бүрийн өдөр тутамдаа зайлшгүй хийж гүйцэтгэж байх ёстой зүйлсийн нэг юм. Гэвч хүн болгон амны хөндийн эрүүл мэнддээ харилцан адилгүй анхаардаг бөгөөд зарим нэг хүмүүст энэ тал дээр илүү түлхэц үзүүлэх шаардлагатай байдаг.
2020-07-21 16:36
Шүдний тусламж үйлчилгээний зах зээл хэрхэн өөрчлөгдсөн бэ?
TECH GURU DAILY технологийн мэдээллийн вебд шүдний тусламж үйлчилгээний зах зээлд сүүлийн жилүүдэд гарсан өөрчлөлтийг хөндлөнгийн шинжээчийн зүгээс харж бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна
2020-07-21 14:49