Шүд яагаад өвддөг вэ?
Ихэнх хүмүүс шүдний өвдөлтийг тэвчихийн аргагүй, маш хэцүү өвдөлт гэж үздэг. Шүдний өвдөлт нь Шүд цоорох өвчний болон түүний хүндрэлүүдийн үед шүдний хатуу болон зөөлөн эдийн бүрэн бүтэн байдал алдагдсантай холбоотойгоор үүсдэг. Шүд цоорлын тодорхой үе үе шатуудад шүд нь халуун болон хүйтэн зүйлээс эсвэл хүчиллэг болон чихэрлэг зүйлээс шалтгаалан өвддөг. Шүдний өвдөлтийн шалтгаан болж буй хүчин зүйлийг арилгахад (амаа бүлээн усаар зайлах, өвчин намдаах эм хэрэглэх г.м) хэдийгээр өвдөлт намжах боловч түүний гол шалтгаан бүрэн арилдаггүй.
2020-07-23
Шүд цоорох өвчин (шүд хорхойтох) гэж юу вэ? Юунаас болж үүсдэг вэ?
Шүд цоорох өвчин гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсийн алдагдлын улмаас шүдний хатуу эд зөөлөрч, шүдэнд хөндий үүсэх эмгэг процессийг хэлнэ.
2020-07-23
Шүдний гажиг заслын брекет систем- Эволюцын эсрэг үү?
Яагаад шvдний гажиг ийм их тохиолдох болов оо? Əнəə цагийн хvvхдvvдийн "яс” нь муудсандаа тэр vv? Эсвэл хоол хvнснээс шалтгаалаад байна уу? гэх мэт асуултуудыг ард иргэд шvдний эмчээс асуух нь олон. Хариулт ч мəн асуултуудтайгаа адил олон янз.
2020-07-23
Кальци бол хамгийн хэрэгцээтэй эрдэс бодис
Шvд, яс сайн байх нь бие дэх кальциас шууд хамаардаг гэдгийг орой бvр зурагтаар явах реклам сурталчилгааны ачаар бараг хvн бvр мэдэх болжээ. Гэвч рекламны улмаас сvv уучихаар л өдрийн нормоо авч биеийн кальци хэвийн хэмжээндээ болчихно гэж боддог маань эндvvрэл бололтой.
2020-07-23
Шүдний гажиг үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой
Шүдний гажигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь түүний шалтгааныг олж илрүүлээд устгах асуудал юм. Ингэж байж л өсөж буй бие организмыг зөв хөгжих боломж олгоно. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь эрүү нүүрний эрхтэн тогтолцооны бүтэц ба үйл зүйн нэгдмэл холбоон дээр үндэслэнэ.
2020-07-22
Өвдөлтийн босго
Хүн болгон биед үүссэн ямар нэгэн шарх гэмтлийн улмаас өвдөлтийг мэдэрдэг. Гэсэн хэдий ч өвдөлтийн эрчим өвчтөн болгонд харилцан адилгүй байдаг. Баримжаагаар хүн амын бараг тал хувь нь шүд ломбодох энгийн ажилбарын үед ямар нэг өвдөлт мэдэрдэггүй. Гэтэл нөгөө хагас нь шүд ломбодох үед үүсэх үл ялих өвдөлтийг ч тэсвэрлэж чаддаггүй.
2020-07-22
Шүдний элэгдэл
Ямар ч шүд хүний амьдралын жамаар аажим аажим элэгдсээр л байдаг. Судлаачдын үзэж байгаагаар бол хүний шүд хэвийн нөхцөлд зажлалтын улмаас жилдээ үсний ширхэгийн түвшний хэмжээнд элэгддэг гэнэ. Гэхдээ л шүдний физиологийн хэвийн элэгдэлийг хүний насжилтыг тодорхойлох шууд нотолгоо болгох нь зохимжгүй юм.
2020-07-22
Шүдний зөөлөн эд үхэжсэн үед илрэх шинж тэмдэгүүд
Тухайн шалтгаан болж буй шүдээр юм зажлах үед маш хүчтэй хатгаж өвддөг. Шүдэн дээр дарах хатуу юмаар шүргэх үед мөн хүчтэй өвдөнө. Гэвч шүд байнга өвдөхгүй бөгөөд тодорхой хугацаанд өвдөлтгүй байдаг. Антибиоток уух үед шүдний өвдөлт намжих бөгөөд зарим хүмүүст огт өвдөлтгүй болох нь ч бий.
2020-07-22
Буйлнаас цус гарах эмгэг
Зарим үед хатуу хоол хүнс зажлаж байх үед эсвэл шүд угаах үед, шүдний завсрыг утсаар цэвэрлэж байх үед буйлнаас цус гарах нь бий. Хэрэв яг хаанаас цус гарч байна гэдгээ олж чадах юм бол яг тэр хэсэгт буйл нь ердийн буйлнаас илүү улайсан харагдана. Хэрэв буйлнаас цус гарч байгаа л бол түүнийг дахин аль болох цочроохгүй байхын тулд хатуу хоол хүнс идэхдээ, шүд угаахдаа, шүдний завсар цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй.
2020-07-21
Шүдний хэт мэдрэгшилт яагаад үүсдэг вэ? Хэрхэн эмчлэх вэ?
Заримдаа зайрмаг идэх үед эсвэл өглөөгүүр кофе жоохон балгах үед шүд хагаташих эсвэл ягинах мэдрэмж төрдөг үү? Шүдээ угаах үед эсвэл чигчлэх үед хөндүүрлэдэг үү? Энэ бүх шинж тэмдэг танд илэрдэг бол таны шүд хэт мэдрэгшээд байгаа юм байна.
2020-07-21
Хийжүүлсэн хүчиллэг ундааны хэрэглээ нь шүдний эмгэг элэгдэлд хүргэдэг
Шүдний эмгэг элэгдэл нь олон шалтгаантай боловч элэгдэл үүсгэдэг нэг гол шалтгаан нь хүчиилэг ундааны хэрэглээ юм. Сүүлийн үед шүдний салбарын ихэнх ном хэвлэлд шүдний элэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлс нь уламжлалт хэв шинжээсээ хальж хүн амын амьдралын хэв маягтай уялдаж ихсэж байгааг тэмдэглэх болсон байна.
2020-07-21
Шүд хэт мэдрэгших өвчний тархалт
Chabanski and Gillam (1997) нарын судалгаагаар шүд хэт мэдрэгших өвчний тархалт нь аль ус орон гэдгээс мөн тухайн судалгаа явуулсан аргачлалаасаа хамаарч дунджаар 8-38% гэж үзсэн байна. АНУ-ын хувьд шүдний хэт мэдрэгшилд өртсөн хүмүүсийн тоо 40 сая гаран байна. (Kanapka 1990)
2020-07-21
Буйлны ховил гүн байх нь амны хөндийн эрүүл мэнд эрсдэлд орсоныг илтгэнэ
Америкийн Шүдний Холбоо (American Dental Association)-ы мэдээллээр бол шүдгүйдэлд хүргэж байгаа шалтгааны 90% нь холбоосын үрэвсэл болон шүдний цоорлын хүндрэл гэнэ. Америкийн Өвчний Хяналт Урьдчилан сэргийлэлтийн Төв (Centers for Disease Control and Prevention)-ийн мэдээллээр Америкийн иргэдийн бараг тэн хагас нь шүдний холбоос эдийн үрэвсэл өвчинд нэрвэгдсэн гэнэ.
2020-07-21
Шүд хоорондын завсар (Диастема)
Үүдэн шүд хооронд иэхвчлэн үүсдэг шүд хоорондын зайг дистема гэж нэрлэдэг. Зарим нэг улс оронд соёл ахуйн онцлогоос шалтгаалан диастемаг байх ёстой ердийн зүйл мэт ойлгох нь бий. Гэвч орчин үеийн соёлт нийгэмд ихэнх улс орны хүмүүс үүнийг хэвийн зүйл биш гэж үзэж аль болох арилгуулахыг хүсдэг.
2020-07-21
Шүдний сурвалжийн цоорол
Энэний өмнөх материалд өгүүлсэнчилэн нас ахихын хэрээр буйл шамрах бөгөөд үүний улмаас шүдний ёзоор ил гардаг. Шүдний ёзоор хэсгийг бүрдүүлэх эдийг шүдний тугалмай эд гэх бөгөөд энэ нь шүдний паалангаас илүү зөөлөн эд юм. Иймд шүдний тугалмай хэсэгт шүд цоорох өвчин маш амархан, илүү түргэн явцтайгаар үүсдэг.
2020-07-21
Жирэмсэн үе: Амттанд хорхойсоод байвал яах вэ?
Хэдийгээр жирэмсэн болсон үед хоол хүнсэнд дургүй болж зарим үед хархаас огиудас хүрдэг ч зарим нэг төрлийн хүнсэнд бүр илүү хорохойсч ирдэг. Хэрэв та чихрийн төрлийн амттанд хорхойсч байгаа бол энэ нь таны шүдийг цооролд өртөх эрсдэлд оруулж байгааг анхаараарай. Чихрийн хэрэглээг хасаж үнэхээр чадахгүй бол аль болох сахар бага агуулсан зүйлсийг сонгон хэрэглэх нь зөв.
2020-07-21
Жирэмсэн үе: Өглөөний цагаар дотор муухайрах
Өнөө үед жирэмсэн үедээ өглөөний цагаар дотор муухайрч эвгүйрхдэг эмэгтэйчүүдийн эзлэх хувь нийт эмэгтэйчүүдийн 80%-д хүрээд байна. Үнэхээр өглөөн цагаар дотор муухайрч, хордлого өгч яая даа гэж байгаа эмэгтэйд шүдний асуудал нь хойш тавьж болох дараа шийдэх асуудлуул шиг санагддаг нь аргагүй юм. Гэвч энэ үедээ тээршаалгүйгээр шүдэндээ анхаарах нь сүүлд үүсэж болох олон асуудлуудаас сэргийлж өгнө гэдгийг ойлгох нь чухал.
2020-07-21
Жирэмсэн үе: Та хүүхэдтэй болохоор шийдсэн бол
Жирэмсний явцад амны хөндийгөө арчилж эрүүл байлгана гэдэг бол таны хувьд хоол идэх дур нэмэгдэж өлсөх, өглөө дотор муухайрах жирэмсний хордлоготой харьцуулбал тийм ч чухал биш мэт санагдаж байж болох юм. Гэвч мэргэжлийн судалгааны байгууллагууд жирэмсний явцдаа амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах нь ирээдүйд төрөх хүүхдийн эрүүл мэндэд маш чухал зүйл юм гэдгийг тогтоосон байдаг.
2020-07-21
Шүдний тулгуур эдийн өвчин ба таргалалт
Ихэнх эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд таргалалтыг архаг өвчин гэж үздэг. Ялангуяа АНУ-ын хэмжээнд олон жилийн өмнөөс таргалалт өсөн нэмэгдэж байгаа нь тодорхой болсон бөгөөд нийгмийн залуу үеийнхэн дунд энэ нь илт ажиглагдах болоод байна.
2020-07-21
Агт араа шүд гэж юу вэ? Агт араа шүдний үүсгэдэг асуудлуудын талаар та юу мэдэж байх хэрэгтэй вэ?
Балчир наснаас өсвөр нас хүртэл шүднүүд хэрхэн шүдлэдгийг тоймлон үзүүлбэл: төвийн үүдэн шүд, хажуугийн үүдэн шүд, нэгдүгээр араа шүд, бага араа шүд, соёо тэгээд хоёрдугаар араа шүд, хамгийн сүүлд агт араа шүд. Эдгээрээс хамгийн ойлгомжгүй боловч анзаарахын  аргагүй нь хамгийн сүүлийн шүд буюу агт араа шүд юм. Агт араа шүд гэж юу вэ?
2020-07-21