Шүд толботох өвчин (Dental fluorosis) яагаад үүсдэг вэ?
Шүд толботох өвчин гэдэг нь фторыг ихээр агуулсан ундны ус ба хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэснээс бие махбод фтороор хорддог архаг, нутагшмал өвчин юм. Фторын нэгдэл нь хөрснөөс ургамалд шингэж, ургамал ба усаар хүн, малын биед орно. Шүдний хучуурын эрхтэн үүсч байх үед фтор нь цусаар дамжин энамелобластад нөлөөлснөөс паалан үүсэх үйл явц хямардаг. Фтор нь ферментийн эсрэг үйлчилдэг хор. Тэр нь фосфатазын идэвхийг бууруулснаар паалангийн эрдэсжилтийг алдагдуулдаг.
2022-06-07
Мэргэжил нэгт эмчийнхээ цусны хорт хавдартай тэмцэж буй бяцхан хүүхдэд тусламжын гараа сунгацгаая
Турк улсад цусны хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа Э.Ивээлбадамын ээж нь шүдний эмч юм. Нүүр ам судлалын салбарт ажиллаж буй хэн бүхэн мэргэжил нэгт эмчийнхээ бяцхан хүүхдийн төлөө дараах сугалаанаас өөрсдийнхөө боломжоор худалдан авч дэмжлэг үзүүлэхийг урилж байна.
2022-06-05
Согтууруулах ундаа таны шүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ? 
Согтууруулах ундааг зохистой тунгаар хэрэглэх нь эрүүл мэндэд тустай ч (Зохист тун: Архи-70 мл, Дарс- 120 мл, Пиво- 330 мл) согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь олон муу үр дагавартай билээ. Үүнээс дурдвал мэдрэлийн үйл ажиллагаа дангуйладах, элэгний хэвийн үйл алдагдах, цусан дахь сахар ихсэх  гэх мэт таны бие махбод эрүүл мэндэд богино болон урт хугацааны муу нөлөө үзүүлдэг. 
2022-05-16
 Газрын зураг хэл гэж юу вэ
Газрын зураг хэл нь нийтлэг тохиолддог бөгөөд хэлний хажуу хэсгүүд болон дээд хэсгээр харагдах ч заримдаа хэлний доор илэрнэ. Хэлэн дээр байнгын жигд биш хэлбэртэй гөлгөр, улаан хэсэг ялгарч харагдах бөгөөд энэ нь газрын зураг шиг харагддаг. Ихэвчлэн улаан толбонуудыг тойроод долгиолсон цагаан хүрээ үүснэ.
2022-05-16
Мэсгүй гоо сайхан Ботокс,Филлер , PDO утсаар нүүр өргөх сургалт эмч нарын хүсэлтээр дахин зохион байгуулагдна
Мэсгүй гоо сайхан Ботокс,Филлер , PDO утсаар нүүр өргөх сургалт эмч нарын хүсэлтээр 5сарын 21, 22-нд явагдана.
Харилцах утас: 99194684
2022-05-13
"Ажил олгогч ба төгсөгчдийн уулзалт - II"-т урьж байна
2022 оны 05-р сарын 20 өдөр "Ажил олгогч ба төгсөгчдийн уулзалт - II" болох тул шүдний эмнэлгүүдийн удирдлагуудыг тус уулзалтанд урьж байна. Утас: 99991621
2022-05-13
“Гажиг заслын эмчилгээний оношилгоо ба авагддаг зэмсэг” анхан шатны сургалт болно
Сургалтыг удирдах багш АУ доктор, дэд проф Г.Ганжаргал Харилцах утас: 88051240
2022-05-13
"330 сум 330 шүдний кабинет" төсөл
ЭМЯ-ы санаачилгаар Монгол улсын 330 сумыг шүдний эмчилгээний кабинеттэй болгох төслийг хэрэгжүүлж байна
2022-05-03
"Шүдний эмчийн туслах" сургалт
Монгол улсын 21 аймаг 330 сумаас шүдний эмчийн туслах бэлтгэх сургалтыг эхлүүлээд байна
2022-05-02
Шүд угаалтын цаг
Шүд угаалтын цаг хөтөлбөр
2022-05-02
"Эрүүл шүд - Эрүүл Монгол" хөтөлбөр
АШУҮИС, Нүүр Ам Судлалын Сургуулиас санаачилан ЭМЯ, Нүүр Ам Судлалын Мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөр
2022-05-02
Шүдний ломбоо солиулах ёстой юу?  
Байнгын ломбоор шүдийг ломбодсон гэдэг нь тухайн шүд ахин цоорохгүй, цоорлоос хамгаалагдсан гэсэн үг биш бөгөөд ломбоны хажуугаар шүд ахин цоорох тохиолдол олон. Энэ нь ихэвчлэн та амны хөндийн эрүүл ахуйгаа хангалттай сайн сахиагүйгээс үүдэлтэй. Түүнчлэн хэт хатуу болон наалдамхай зүйл хазах нь шүд, ломбо эмтрэх, хугарах, унах шалтгаан болдог.
2022-04-28
НҮҮР АМНЫ МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТЫН ТОВ, ШАЛГАЛТ АВАХ ЭМНЭЛГҮҮД
2022 оны Нүүр ам судлалын чиглэлийн “Мэргэшлийн зэрэг”-ийн онолын шалгалт 2022 оны 04-р сарын 22-ны өдрийн 9.30 цагаас цахимаар зохион байгуулагдах бол гардан шалгалт 04 сарын 25-29 өрүүдэд авагдана.
2022-04-21
НҮҮР АМ СУДЛАЛЫН МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТАНД ОРОХ ЭМЧ НАРЫН АНХААРАЛД
2022 оны Нүүр ам судлалын чиглэлийн “Мэргэшлийн зэрэг”-ийн онолын шалгалт 2022 оны 04-р сарын 22-ны өдрийн 9.30 цагаас цахимаар зохион байгуулагдана. Шалгалтад орохоор материал ирүүлсэн нийт зэрэг горилогчид шалгуур хангасан, эс хангасан эсэхээ ЭМХТ-ийн https://hr.hdc.gov.mn/ холбоосоор өөрийн эрхээр хандан шалгасан гэдэгт итгэлтэй байна.
2022-04-18
АШУҮИС-ийн НАСТЭ, МХЕГ хамтарсан "Шүд, эрүү нүүрний өвчний үеийн радиологи оношилгоо, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал" сэдэвт сургалт болно
Энэ сарын 23 өдөр АШУҮИС-ийн НАСТЭ, МХЕГ хамтарсан "Шүд, эрүүнүүрний өвчний үеийн радиологи оношилгоо, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал" сэдэвт сургалт болно
2022-04-15
Буйл, тулгуур эдийн эмгэг нь бидний ерөнхий биеийн өвчлөлд яаж нөлөөлдөг вэ?
Сүүлийн үеийн судалгаагаар буйл, тулгуур эдийн эмгэгийг эмчлүүлсэн ерөнхий биеийн бусад өөрчлөлттэй хүмүүс буюу чихрийн шижин, зүрх судасны эмгэг ба жирэмсэн эмэгтэйчүүдийн эмчилгээний үр дүн харьцангуй илүү байдаг. Энэ нь тогтмол амны хөндийн үзлэгт хамрагдах, амны хөндийн арчилгааг сайжруулах шалтгааны нэг юм.
2022-04-13
Burning mouth syndrome- Ам шатах хам шинж
Амны хөндийн  амтлах, дулааныг мэдрэх мэдрэхүйн төгсгөлүүдийн үйл ажиллагаа өөрчлөгдсөнөөс энэ мэдрэмж үүснэ. Өөрөөр тархи мэдрэхүйг зөв хүлээж авахгүй үед энэхүү өвдөлт, шатах мэдрэмж нь төрнө. Амны хөндийн зарим хэсэгт шатах мэдрэмж төрж байгаа ч тэр хэсэг хүрэхэд халуун биш байх, өвдөж байгаа хэсэгт ямар ч шарх шалбархай, улайлт ажиглагдахгүй байж болно
2022-04-11
2022 оны Нүүр амны зэргийн шалгалтын үлгэрчилсэн сорилын материал
Нүүр амны зэргийн шалгалтын үлгэрчилсэн сорилын материалыг танилцуулж байна. Шалгалтанд оролцох эмч, мэргэжилтнүүд энэхүү сорилоос жишээ авч шалгалтандаа бэлтгэнэ үү. Амжилт хүсье
2022-04-10
Фтор гэж юу вэ?
Фторыг шүдний гадна давхарга болох пааланг бэхжүүлэх зорилгоор шүдний эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Фтор нь цооролт үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Фторыг АНУ болон бусад олон орны хэрэглээний болон ундны усанд бага хэмжээгээр нэмэлтээр оруулж өгдөг.
2022-04-06
Уруулын хавдар: Үүний талаар юуг мэдэх хэрэгтэй вэ?
Уруулын хавдрын дунджаар 1/3 нь нарны цацрагийн нөлөө хэт их байсантай холбоотой. Хавдрын эрсдэл нь цацрагаас хамгаалах озоны давхарга, дэлхийн дулаарал, агаарын бохирдол зэрэг цаг уурын өөрчлөлтөөс болж ихэссээр байна.
2022-04-05