
Бага насны хүүхдийн шүдийг угааж өгөх
Хүүхдийг 4 юмуу 5 наснаас нь эхлэж шүдийг хэрхэн зөв угаах талаар зааж сургах нь тохиромжтой. Гэхдээ хүүхдүүд 8 нас хүртлээ өөрсдөө шүдээ угаах хэдий ч шүд угаах аргачлалыг бүрэн эзэмшиж зөв угааж чаддаггүй. Иймд энэ нас хүртэл нь хүүхдийнхээ шүдийг угаахад нь байнга хяналт тавьж хүүхдэдээ шүдээ угаахад нь туслаж байх хэрэгтэй.
- 2020-07-21

Хүүхдийн шүдний завсрыг цэвэрлэх шаардлагатай
Хэрэв таны хүүхэд хоёр ой хүрсэн бол та хүүхдийнхээ шүдийг завсрын утас хэрэглэж цэвэрлэж эхлэх хэрэгтэй. Шүдний завсарыг утсаар цэвэрлэх нь шүдний завсар хооронд хуримтлагддаг сойзоор угаахад арилдаггүй нян бактерийг арилгах бөгөөд энэ нь шүд болон эргэн тойрны буйлыг эрүүл байхад маш том нэмэр болно. Шүдний завсрыг ойрхон ойрхон бус ч долоо хоногтоо ядаж хоёр удаа шүдний завсрын утсаар цэвэрлэж өгч байх хэрэгтэй.
- 2020-07-21

Хүүхдийн шүдний эмч (Pediatric Dentist)
Ихэнх шүдний ерөнхий мэргэжлийн эмч нар хүүхдийн шүдийг эмчилэх чадвартай байдаг. Гэсэн хэдий ч төгсөлтийн дараах 2 жилийн сургалтыг хүүхдийн шүдний эмчийн чиглэлээр дүүргэсэн эмч нар нь хүүхдийн шүдний өвчин эмгэгийн оношлогоо, эмчилгээ, шүдний өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх арга ажиллагааг иж бүрнээр нь гүйцэтгэх чадвартай болж төгсдөг.
- 2020-07-21

Сүүн шүд (Цахиур)
Хүүхдийг балчир насанд нь шүдэлдэг шүдийг монголчууд цахиур гэдэг бол мэргэжлийн нэр томьёонд сүүн шүд гэж тусгасан байдаг. Сүүн шүд нь хүүхдийг хоол хүнсийг зажлаж бутлах, зөв тод ярьж сурахад маш чухал үүрэгтэй шүд юм. Сүүн шүд нь дараагийн байнгын шүд ургах зайгаа буйланд хадгалан авч үлдсэн байдаг. Сүүн шүдний эх үүсвэр нь хүүхдийг хэвлийд бойжиж байх үед эрүүний ясанд нь хэлбэржиж төрсөний дараа эхний шүд нь 5 юмуу 6 сартай байхад нь цухуйж эхэлдэг.
- 2020-07-21

Хүүхдийн шүд хорхойтох өвчин гэж юу вэ?
Нялх хүүхдийн шүд дөнгөж цухуйсан цагаасаа л шүд хорхойтох өвчинд нэрвэгдэх эрсдэл дунд байдаг гэдгийг сайтар санаж байх нь чухал. Хүүхдийн шүдийг гэмтээж үүсгэдэг өвчнийг хүүхдийн эрт үеийн шүд цоорох өвчин (Early Childhood Caries) гэж олон улсад нэрлэдэг. Та бүхэн гадаад эх үүсвэрээс мэдээлэл авч байх үед ECC гэсэн товчилсон томьёолол гарвал тэр нь хүүхдийн эрт үеийн шүд цоорох өвчний товчилсон нэршил юм.
- 2020-07-21

Шүд эрүүл байлгахын тулд хүүхдийн хоол хүнсэнд юуг анхаарах вэ?
Чихэр, печень, ундаа, жүүс зэрэг нүүрс ус агуулсан хоол хүнс нь шүд цоорох өвчин үүсгэдэг болохыг судалгаагаар тогтоосон. Ялангуяа эдгээр амттанг ойрхон давтамжтайгаар удаан хугацааны турш хэрэглэвэл шүд цоорох өвчин үүсгэх шалтгаан болж өгнө. Учир нь таны хүүхдийн амны хөндийд байгаа цоорол үүсгэгч нян бактериуд эдгээр нүүрс усны төрлийн бүтээгдхүүнүүдээр хооллож хүчиллэг бүтээгдэхүүн ялгаруулах бөгөөд эдгээр хүчил нь хүүхдийн шүдний гадаргууг түлж гэмтээн шүдний эрдсийг алдагдуулсанаар шүдний гадаргууд цоорол үүсдэг.
- 2020-07-21

Шүдний эмчид очихоосоо өмнө хүүхдийг хэрхэн яаж тайвшруулах нь зүйтэй вэ?
Хүүхэд бүр инээмсэглэж байх ёстой! Ихэнх хүүхдүүд шүдний эмчээс айдаг. Шүдний эмчид үзүүлнэ гэхээр хүүхдийн сэтгэхүйд аймшигтай зүйлс бодогдож эхэлдэг байна. Ийм үед хүүхдийнхээ сэтгэлзүйг засах хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд орилуулаад ч хамаагүй хүчээр үзүүлээд болно гэж боддог гэхдээ энэ нь буруу юмаа. Нэгэнт айсан хүүхэд дараагийн удаа үзүүлэхдээ ч гэсэн айж эсэргүүцэж томрох тусам энэ айдас нь хэвээрээ үргэлжлэх болно.
- 2020-07-21

Та хүүхэддээ ямар төрлийн ундааг уулгаж болохгүй вэ?
Чихэрлэг ундаа нь шүдний цоорлыг үүсгэхээс гадна хүүхдийн хоолны дуршлийг бууруулж цусандах сахарын хэмжээг ихэсгэдэг байна. Ихэнх эцэг эхчүүд “манай хүүхэд чихэр иддэггүй мөртлөө шүд нь цоороод байна” гэж гайхдаг ч хүүхэддээ ямар найрлагатай ямар ундаа уулгаж байгаагаа төдийлөн анзаардаггүй байна.
- 2020-07-21

Хөхүүл хүүхдийнхээ амны хөндийг хэрхэн арчилах вэ?
Таны хүүхдийн шүдний ирээдүй та хүүхдийнхээ амны хөндийг хэр сайн арчилахаас эхлэнэ. Таны хүүхдийн шүд цухуйхдаа гадны ямар нэг нөлөөлөх хүчин зүйлээс болж ирээдүйд ноцтой үр дагавар үүсэх гоо сайхан хувьд тааламжгүй байдал бий болж болно.
- 2020-07-21

Хүндэт эцэг эхчүүд та нарт хэлэх юм байнаа (Фельетон гэхүү дээ)
Та нар одоо хүүхдийнхээ шүдийг угаа л даа, арай дэндүү байна ш дээ. Эмнэлгийн ажилчид бид ч бас ядарч байна шүү хөө.
Хүүхдийн шүдийг хорхой идүүлэхгүй байх уул нь тун амархан ш дээ нөхдөө. Ердөө орой унтахаас нь өмнө л та өөрөө (эцэг эх, эсвэл халамжилан хүмүүжүүлэгч нь та өөрөө шүү) угаачих (угаалгах гээгүй байгаа биз, угааж өгөх хэрэгтэй гэсэн байгаа биз) хэрэгтэй ш дээ!
- 2020-07-21

Хүүхдийн гажигийг аль болох бага насанд нь, эрт үед нь авагддаг зэмсгээр засах боломжтой.
Япон шүдний эмч Fukuoka мужийн "Hanada dental clinic"-ийн ерөнхий эмч, гажиг засалч Hanada нь Монгол улсад энэ оны 03-р сард зочилж сонирхолтой сайхан лекц тавьсан. Ханада эмч "бага насанд нь "авагддаг зэмсэг" хэрэглэн гажигийг зассанаар 83% хүртэл хувьд нь авагддаггүй зэмсэг хэрэглэхгүйгээр засах боломжтой" болохыг өөрийн эмнэлзүйд хийсэн ажлаараа нотолсон байна.
- 2020-07-21

Шүдний хөгжил: Сүүн шүднээс байнгын шүдэнд шилжих шилжилтийн үе
Байнгын шүдний тоо нь сүүн шүдний тооноос их учир байнгын бага араа шүд нь сүүн араа шүднүүдийн араас түрж ургадаг. Тэгвэл байнгын араа шүд нь түүний ард хоосон орон зайд ургаж гарч ирнэ. Хүүхдийн биеийн өсөлтийг дагаад эрүүний яс сунаж томрох бөгөөд энэ нь ийнхүү байнгын шүднүүд ургах боломжийг олгоно.
- 2020-07-21

Зүй зохистой "зөв" хооллолт шүдний эрүүл мэндэд ямар ач тустай вэ?
Зүй зохистой, зөв хооллолт гэдэг нь хүний биеийг эрүүл,сэргэлэн цовоо байлгахад шаардлагатай шим тэжээлийг бүрэн хангаж чадах хоол хүнсийг тунгий нь тааруулж зөв хэрэглэх явдал юм. Таны бие өдөр тутам өөрийг нөхөн төлжүүлж, шинээр булчин, яс, арьс, цус бүтээж байдаг. Тэгвэл таны идэж байгаа хоол хүнс эдгээр шинээр бүтээгдэж буй эд эрхтнүүдийн үндсэн орц найрлага нь болж өгдөг.
- 2020-07-21

Хөхүүл хүүхдийн амны эрүүл ахуйг сахин хамгаалахад мөрдлөг болгох энгийн дадал хэвшил
Хүүхдийг хөхүүл үед амны хөндийн эрүүл ахуйг сахин хамгаалахад аль болох эрт зөв мэдээлэл олж авах нь маш чухал. Хэрэв та хүүхдийн сүүн шүд нь түр хугацааных, аяндаа өөрөө ясан шүдээр солигдчихно гэж бодож байгаа бол сүүн шүд ч гэсэн халдвар авах, цоорох эрсдэлтэй бөгөөд бага насны хүүхдийн цоорол үүсгэгч нян бактерийн гол эх үүсвэр нь эхчүүд та нар өөрсдөө байдаг гэдгийг санахад илүүдэхгүй.
- 2020-07-21

Сүүн шүд шүдлэлтийн үед үүсэх таагүй байдал
Сүүн шүд буйлнаасаа цухуйж эхлэхийг бид цахиур цухуйлаа гэж ихэвчилэн хэлдэг. Ихэнх хүүхдэд сүүн шүд шүдлэх явцад зарим нэг таагүй мэдрэмж төрдөг байна. Үүнийгээ хүүхэд өөрөө хэлж чадахгүй ч сайн ажиглавал дараах шинж тэмдэгүүд илэрдэг.
- 2020-07-21

Жирэмсний явцад шүдээ авхуулах нь аюултай юу?
Хэрэв танд жирэмсний явцад шүдээ авхуулах зайлшгүй шаардлага тулгарсан бол энэхүү мэдээлэл туслана гэж найдаж байна.
- 2020-07-21

Хүүхдийн шүдний эмнэлгээс айх айдсыг хэрхэн намжаах вэ?
Шүдний эмч дээр очино гэдэг хэн бүхэнд нас, царай зүс, өндөр нам хамаарахгүйгээр нэг л аймшигтай түгшүүртэй зүйл байдаг. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн ач холбогдолыг ойлгуулж, шүдний эмчээс айдаг хүүхдийг шүдний үзлэгийн сандал дээр хучээр ч болтугай суулгана гэдэг нь төсөөлж байгаагаас ч илүү хэцүү зүйл байж болзошгүй.
- 2020-07-21

Хуруугаа хөхөх буруу зуршил ямар үр дагаварт хүргэх вэ?
Хөхөх гэдэг нь нярай хүүхдэд заяадаг төрөлхийн рефлекс бөгөөд үүнийхээ тусламжтайгаар төрсөний дараа хөхөө олж хөхөж чаддаг. Хөхөх нь зөвхөн хоол тэжээлээ олж идэх рефлексээс гадна хүүхдийг тайвшруулах, хүүхдэд тав тухтай мэдрэмж төрүүлдэг зүйл юм. Хүүхэд том болохын хэрээр өөрийгөө тайвшруулах, тав тухтай болгох ямар нэгэн зүйл хайж олох бөгөөд энэ нь хуруугаа хөхөх буруу зуршил үүсэх шалтгаан болдог. Ихэнх хүүхдүүд 2 насны үеэсээ сэтгэл санаа тавгүй үедээ хуруугаа хөхөж эхлэх бөгөөд 4 насны үед өөрөө аяндаа хөхөхөө больдог.
- 2020-07-21

Хүүхдийн шүдийг эмчлэхэд унтуулга мэдээ алдуулалт (sedation) хэрэглэх нь аюултай юу?
Хэрэв хүүхэд нь шүдний эмчилгээ хийлгэх үедээ унтуулга мэдээ алдуулалт (sedation) авч байгаа тохиолдолд мэдээ алдуулалтын аюулгүй байдал гэдэг гэр бүлийн хэн бүхний санааг зовоодог асуудал юм. Шүдний эмч нар унтуулга мэдээ алдуулалтыг ихэнхдээ шүдний эмнэлгээс айх айдас түгшүүрийн зэрэг хэт өндөр бага насны хүүхдүүдэд удаан хугацаатай, иж бүрдэл эмчилгээ хийхдээ ашигладаг.
- 2020-07-21

Хэрэв хүүхдийн шүд гэмтлийн улмаас булгарч унасан бол ямар яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
Хүүхэд нас бол элдэв осол гэмтэлд өртөхдөө амархан дэгэж дэрвэж байдаг үе. Америкийн Шүдний Эмч Нарын Холбоо (American Dental Association)-ны мэдээллээс харвал бага сургуулийн насны эрэгтэй гурван хүүхэд тутмын нэг нь, эмэгтэй 4 хүүхэд тутмын нэг нь ахуйн гаралтай осол гэмтэлд өртөж шүдээ гэмтээдэг байна. Балчир насны хүүхдэд шүдний нүдэнд харагдах цөгцөн хэсэг нь буйланд суусан сурвалж хэсгээсээ илүү урт байдаг.
- 2020-07-21